ТӨВ: Нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээг 70 мянга гаруй иргэнд хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг 70,371 хүнд олгож, 64.5 тэрбум төгрөг зарцуулсан гэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсээс мэдээллээ.
Тухайлбал, халамжийн тэтгэвэр 2076 иргэнд, нийгмийн халамжийн тэтгэмжийг 3041 иргэнд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 35,932 иргэнд олгосон байна.
Эдгээр тэтгэмжээс хүүхдийн мөнгөн тэтгэмж 63.8 буюу хамгийн их хувийг эзэлж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр 14.3 хувь, нийгмийн халамжийн тэтгэмж 9,8 хувь, нийгмийн халамж, хөгжлийн тэтгэмж 7.5 хувь, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж 4.4 хувь, бусад 0.2 хувийг тус тус эзэлж байна.
Төв аймгийн хүн ам 93,181, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогч 933, албан журмын даатгуулагч 17.1 мянга, сайн дураар 4.1 мянган иргэн даатгуулдаг. Үүнэс 2494 нь малчин байна.
Тэтгэвэр авдаг 17.3 мянга, тэтгэмж авдаг 1069 иргэн
байдаг.