ОРХОН: “Зүрх мартахгүй” төслийн баг Орхон аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд "Бундан" ТББ-тай хамтран "Эрдэнэт 50 зүрх" төслийг хэрэгжүүлж байна.
"Зүрх мартахгүй" төслийн багийнхан 13 хүний бүрэлдэхүүнтэй өнөөдөр Орхон аймагт ажиллаж, үзлэг оношилгоо хийж байна.
"Эрдэнэт 50 зүрх" төслийн хүрээнд шинэ оны өмнө хагалгаанд орсон 2 настай А.Урин охин давтан үзлэгтээ орохоор иржээ.
Охины бие бүрэн эрүүл болсон сайхан мэдээг дуулгасан бөгөөд нэг гэр бүл эрүүл энх, амар амгалан боллоо гэж аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр онцоллоо.
Охины эмчилгээний төлбөрийг аймгийн ЗДТГ-ын ажилтан албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж бүрдүүлжээ.
Эрдэнэт хотын 50 бяцхан зүрхийг эмчлэн, иргэдийн эрүүл энхийн төлөө хамтран ажиллаж буй төслийн багийнханд аймгийн удирдлагуудын зүгээс талархал илэрхийллээ.





