ОРХОН: “Дуулах өдөр” цэнгүүнд ахмадууд идэвхтэй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-01-30 15:18:24

Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар Баян-Өндөр хүүхэд, залуучуудын соёлын төв хамтран "Дуулах өдөр" цэнгүүнийг бүх багийн ахмадуудыг хамруулан үе шаттай зохион байгуулж байна.


Орхон аймгийн хувьд 23 багийн 10 000 гаруй ахмадууд амьдардаг бөгөөд багийн Ахмадын зөвлөл холбоогоороо дамжуулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зорилгоор соёл урлаг болон биеийн тамир, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд тогтмол хамрагдан оролцоо сайтай байсаар иржээ. 


Өчигдөр дуун цэнгүүнд Цагаанчулуут, Найрамдал, Чандмань, Рашаант, Наран, Баянбулаг, Булаг, Уртын гол багийн ахмадууд оролцож, Нийтийн цэнгээнт бүжгийн аварга, “Монгол киноны дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний аваргыг шалгаруулжээ. 


Залуучуудын ордонд болж буй дуун цэнгүүнд ахмадууд нийтийн бүжиг бүжиж, эрүүл амьдрал, идэвхтэй амьдралыг уриалах зорилгоор Баян-Өндөр хүүхэд, залуучуудын соёлын төвийн дэргэдэх "Арга билэг" хамтлаг шугаман бүжгийн үзүүлбэрүүдээ толилуулж байгаа юм.


Өнөөдөр “Дуун цэнгүүн-2026“ нэртэйгээр Баянцагаан, Баян-Овоот, Бүрэнбүст, Говил, Зэст, Найрамдал, Уртбулаг, Хүрэнбулаг, Уртбулаг багийн ахмадууд дунд үргэлжилж байна.


 


Холбоотой мэдээ