ДОРНОД: Галын дохио мэдрэгч бүтээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын Нэгдүгээр сургуулийн 9в ангийн сурагч Гэрэлт-Одын Нямдорж галын мэдрэгч бүтээжээ.
Энэ
дохиолол нь галын дөл, утааг шууд мэдэрч дуут дохио өгөхөөс гадна гар утсанд
байршлын мэдээллийг шуурхай дамжуулдаг онцлогтой. Түүнчлэн галын мэдээллийг
Онцгой байдлын газарт илгээх боломжтой юм. Сурагч Г.Нямдорж уг бүтээлээ удахгүй
оюуны өмчид бүртгүүлэх гэж байгаа талаараа ярив. Тэрбээр физикийн улсын олимпиадад оролцохоор бэлдэж байна.
Хэрлэн сумын Нэгдүгээр сургууль "Шинжлэх ухааны өдөрлөг" зохион байгуулж, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат сурагчдын зохион бүтээж байгаа зүйлүүдтэй танилцсан юм. Сурагчид гэрт гаднын хүн нэвтрэх дохио мэдрэгч, эрүүл мэндийн хичээлд ашиглах хол, ойрын хараа муутай хүмүүст тохиромжтой хотгор, гүдгэр линзний үзүүлэх материал, бодис ашиглах дулаан үйлдвэрлэгч зэрэг олон сонирхолтой бүтээлийг дэлгэн тавьсан байлаа.

Улаанбаатар