Энэ долоо хоногт 606 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах аяллыг тогтмол зохион байгуулдаг. Уг танилцах аялалд энэ долоо хоногт нийт 21 байгууллагын 606 иргэн хамрагджээ.
Үүнээс нийслэлийн 94, орон нутгийн 343, гадаадын нэг иргэн байсан бол “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд нийслэлийн 2 сургууль, орон нутгийн 3 сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдсан аж. Түүнчлэн Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн алба хаагчид, “Петровис Энержи” группийн 21 аймаг дахь нефть хангамжийн салбарын төлөөлөл багтсан аж.
УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулах аяллыг долоо хоног бүрийн мягмар, лхагва, пүрэв, баасан гарагт зохион байгуулдаг.

Улаанбаатар