ӨМНӨГОВЬ: Түмэн тэмээний баярын үеэр нислэгийн хямдрал зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-01-23 22:45:23

Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх, говийн аялал жуулчлалын хугацааг уртасгах зорилготой “Түмэн тэмээний баяр-2026”-ыг хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулна.


Баярын өдрүүдээр МИАТ компани Улаанбаатар–Даланзадгад чиглэлийн нислэгийн тийзэд хямдрал зарласан байна. 


Тодруулбал, 2026 оны хоёрдугаар сарын 1-6-ны өдрүүдэд Даланзадгад–Улаанбаатар чиглэлийн нэг талын тийзний эхлэх үнэ 188,100 төгрөг байх бол хоёрдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар–Даланзадгад чиглэлийн нэг талын тийзний эхлэх үнийг 193,050 төгрөгөөр тогтоохоор төлөвлөжээ.


Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан хөнгөлөлттэй үнээр зорчих боломжтой юм.

Холбоотой мэдээ