ЗАВХАН: Алдартнуудын танхимын үзмэрүүд үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-23 15:32:19

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейн алдартнуудын танхимаар он гарсаар 70  орчим хүүхэд, залуус үйлчлүүлжээ.


Үзэгчид ихэвчлэн алдартай зохиолч, яруу найрагчдын эдэлж хэрэглэж байсан эдлэлийн үзмэрийн түүхийг сонирхон тайлбарлуулжээ.


Тухайлбал, дорнын яруу найрагч Бэгзийн Явуухулан, Ламжавын Ванганы танхимд дэглэсэн шүлгийн хуулбар, эдэлж хэрэглэж байсан бичгийн машин, цүнх, ширээ зэрэг эдлэлийн түүхийг үзэгчид сонирхон судалж байна.

Онцлоход, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы 1960-1970 онд хэрэглэж байсан бичгийн машин, цүнх сонирхол татаж байна. Бичгийн машин нь төмрөөр хийгдсэн, цагаан-шаргал LED гэртэй, цахилгаан түгжээтэй бөгөөд “Rheiumetall” гэсэн бичигтэй, ногоон өнгөтэй юм.


Нэрт кино найруулагч, циркийн жүжигчин, зохиолч Л.Ванганы шар өнгөтэй ширэн цүнх нь дотроо хоёр тасалгаатай, хоёр шар түгжээтэй, дөрвөлжин хэлбэртэй, орос хийцийн цүнх юм.


Өөрөөр хэлбэл, энэ цүнх нь түүний уран бүтээлийн оргил жилүүдэд “хамтран зүтгэсэн” бичгийн машинтайгаа нийлсэн чухал эдлэл болж байсан ажээ.


Сонирхуулахад, зохиолчтой хамтран ажиллаж, уулзаж учирч байсан хүмүүс нь төрийн шагналт зохиолчийг дурсахдаа энэхүү шар цүнхийг дурсан ярьдаг нь олонтаа. Энэ цүнх нь түүний олон бүтээлийн ноорог, зохиолын санааг агуулж явсан бөгөөд цөөнгүй зохиолыг нь бичгийн машин биежүүлж бүтээсэн ажээ.


Мөн энэ танхимд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Явуухулангийн дөрвөн ширхэг мөнгөн “рунк” буюу жүнз бий. Нэг ширхэг нь суурь тавагтай, жүнзний амсар ба ёроол нь бөөрөнхий хэлбэртэй бөгөөд амсар нь хээтэй, мөнгөөр үйлдвэрт цутгаж хийсэн нарийн хийцтэй юм. Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэгийн хэлснээр, энэхүү жүнзнээс ялангуяа зохиолч, яруу найрагчид сүү хүртэх дуртай байдаг байна.


Завхан аймгийн Алдартны Музей, Б.Явуухулангийн танхим, их найрагчийн эдэлж хэрэглэж байсан ширээ сандал, бичгийн машин. МУСГЗ яруу найрагч Ай.Төмөр-Очир, МЗЭ-ийн болон ОУ-ын шагналт яруу найрагч,
үргэлжилсэн үгийн зохиолч М.Уянсүх, Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар. 2017 он

Холбоотой мэдээ