Крикетийн спортыг Монголд хөгжүүлэх талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг онцолж, 2027 онд Австрали Улсад үзэсгэлэн гаргахаар төлөвлөж буйгаа тодотгов.
Элчин сайд Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр сонгогдсонд баяр хүргэж, цаашид хоёр орны соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн
Австрали Улсад өндөр хөгжсөн крикетийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх чиглэлээр
хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.
Улаанбаатар