УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-01-23 14:14:33

Баруун-Урт, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Н.Учрал зүүн бүсээс сонгогдсон гишүүдийн хамт Сүхбаатар аймагт ажиллаж байна.


Тэрбээр хөтөлбөрийн эхэнд Сүхбаатар сумын гуравдугаар багийн малчин Ч.Энхбатынд зочиллоо.



Сүхбаатар сум газар нутгаараа аймагтаа хоёрдугаарт ордог бөгөөд мал аж ахуй зонхилдог, мөн хадлан тэжээлийн гол бүс нутаг гэдгээрээ онцлогтой.

Ч.Энхбат гуай 30 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ цэнийг өсгөж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулахыг захилаа. Малч ухаанаа үе дамжин өвлүүлэн авч явдаг тэрбээр хөдөө нутгийн жинхэнэ баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжих хэрэгтэйг УИХ-ын даргад онцгойлон уламжлав.


УИХ-ын дарга Н.Учрал тус аймагт бүтэн өдөр ажиллаж, Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто замын ажилтай танилцана. Мөн орон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзаж, хохирогчийг түр хамгаалах байртай танилцаж, иргэдтэй уулзана.

Холбоотой мэдээ