ГОВЬ-АЛТАЙ: Есөнбулаг суманд 600 орчим иргэнд газар олгохоор төлөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн төв Есөнбулаг суманд 600 орчим иргэнд газар олгохоор төлөвлөжээ.
Говь-Алтай аймгийн Алтай сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу Есөнбулаг сумын Баяншанд, Баянхайрхан багт газар олгох болсон байна.
Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хэрэгцээнд зориулсан 0,7 га газар олгох хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх болсон байна. Тухайлбал, 2025 онд цахимаар 547 иргэн 0,7 га газар эзэмших хүсэлтээ илгээсэнээс 54 иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ.
Мөн 2013 оноос хойш хашаагаа хатган газраа өөрийн өмч болгосон 360 гаруй иргэний өргөдлийг хүлээн авч, газар эзэмших гэрчилгээ олгосон гэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдээллээ.
2026 онд 600 орчим иргэнд гэр бүлийн хэрэгцээнд 0,7 га газар олгохоор төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон холбогдох албаны шийдвэр батлагдсаны дараа Есөнбулаг суманд олгох газрын байршлыг нарийвчлан танилцуулнав. Ингэхдээ шинээр газар эзэмших иргэд хүсэлтээ цахимаар, газар өмчлөх хүсэлтээ цаасаар ирүүлж шийдвэрлэнэ гэлээ.
Улаанбаатар