Нийт нутгийн 90 орчим хувь нь цастай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2026-01-23 12:35:22

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа гаргадаг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 87 хувьд цастай байна.


Цасны зузаан хамгийн их сумдыг дурдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хүдэр, Цагааннуур, Мандал, Хушаатад 31-45 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногийнхтой харьцуулахад 10 хувиар нэмэгдлээ.


Тухайлбал, Увс аймгийн Ховд, Цагаанхайрхан, Малчин, Хяргас, Өндөрхангай, Ховд аймгийн Үенч, Алтай, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Тэс, Асгат, Говь-Алтайн Тонхилын өмнөд, Хөвсгөлийн Цэцэрлэг, Улаан-Уул, Булганы Баяннуур, Хангал, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Алтанбулаг, Хүдэр, Мандал, Зүүнбүрэн, Сүхбаатар, Цагааннуур, Баруунбүрэн, Баянгол, Шаамар, Жавхлант, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор, Орхон, Дархан, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Угтаалцайдам, Баянчандмань, Сүмбэр, Өвөрхангайн Сант, Зүүнбаян-Улаан, Тарагтын зүүн, Дорнодын Чойбалсанд цас 21 см-ээс зузаан, 0.12-0.39 г/см3 нягттай байлаа.



Увсын Сагил, Тариалан, Баруунтуруун, Зүүнхангай, Түргэн, Тэс, Зүүнговь, Ховдын Булган, Завханы Сонгино, Тосонцэнгэл, Алдархаан, Цагаанхайрхан, Их-Уул, Цагаанчулуут, Тэлмэн, Эрдэнэхайрхан, Баян-Өлгийн Сагсай, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Цагааннуур, Баянхонгорын Жаргалант, Галуут, Булганы Тэшиг, Гурванбулаг, Сэлэнгэ, Бүрэгхангай, Дашинчилэн, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Төв аймгийн Өндөрширээт, Лүн, Заамар, Цээл, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Зуунмод, Өвөрхангайн Гучин-Ус, Баянгол, Төгрөг, Баян-Өндөр, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Нарийнтээл, Хайрхандулаан, Дундговийн Сайхан-Овоо, Хэнтийн Баян-Адрага, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Цэнхэрмандал, Дорнодын Баяндун, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Сэргэлэн, Цагаан-Овоод цасны зузаан 11-20 см, нягт нь 0.11-0.36 г/см3, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.09-0.29 г/см3 нягттай байлаа. 


Өнгөрсөн арав хоногт ихэнх нутгаар хүйтэрч, хамгийн хүйтэн нь Завханы Тэс, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Их-Уул, Отгон, Увсын Зүүнговь, Тэс, Сэлэнгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Дархан-Уулын Орхон, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Цагааннуур, Баянхонгорын Гурванбулагт -47-52 градус хүрсэн бол салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Ховд, Чандмань, Өмнөговийн Булганд 28-30 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.

Холбоотой мэдээ