MongolZ багийнхан Краковын тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-01-23 11:12:33

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Цахим спортын “CS2” төрлийн дэлхийн шилдэг найман багийн нэг MongolZ  Польшийн Краков хотод ирэх сард болох “Intel Extreme Masters Kraków 2026 тэмцээнд шууд оролцох албан ёсны урилгаа хүлээн авчээ.


Польшийн Катовице хотод жил бүр зохион байгуулдаг байсан энэхүү тэмцээнийг Краков хот анх удаа хүлээн авч байгаа бөгөөд “Tauron Arena”-д шилжүүлж буйгаараа онцлогтой юм байна.


1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний систем нь оролцогч багуудын чансаанаас хамаарч хоёр үе шаттай болох бөгөөд MongolZ баг нэгдүгээр шатыг алгасаж, хоёрдугаар шатнаас шууд тоглолтоо эхлүүлэх юм.

Холбоотой мэдээ