Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй, цаг агаар өнөөдөр тогтуун байх талаар ЦУОШГ-аас мэдээлэв.
Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -30-35 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр -24-29 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -6-11 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -13-18 градус, бусад нутгаар -17-22 градус хүйтэн байна.
Улаанбаатар
орчмоор цэлмэг, зөөлөн салхитай. Агаарын температур өчигдөр өдрөөс 3 градусаар
дулаарч -17-19 градус хүйтэн байна.
Улаанбаатар