Монголын үндэсний спортын өвлийн наадмыг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монголчуудын өнө эртний түүхтэй уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан үндэсний өвлийн спортын наадмын нээлтийн ёслол Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд өнөөдөр болов.
Тус наадмын хамгийн ахмад нь мөсөн шагайн төрөлд Сүхбаатар дүүргээс оролцож буй 74 настай Д.Батдэлгэр бол хамгийн залуу нь Баянзүрх дүүргийн 17 настай Б.Пүрэвдорж юм. Монголын үндэсний спортын наадмын мөсөн шагайн тэмцээн Хандгайтад, сурын төрөл нь Цонжинболдогт гурав хоног үргэжилнэ.
Энэ жилийн наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн мөсөн шагай, мөсөн сурын спортын таван төрөлд 600 тамирчин оролцож байна.
Үндэсний спортын
дэг ёс, заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ энэ бөгөөд үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой наадам юм.







Улаанбаатар