Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2026-01-22 14:10:15

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан энэ сарын 22-ны пүрэв гарагт цахилгаан эрчим хүч хязгаарлаж болзошгүйг УБЦТС ТӨХК мэдээллээ. 


Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, цахилгаанаа тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалав.


Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэлд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-1.30 минутын хугацаатай хязгаарлах юм. Гэхдээ нийслэлийн эрчим хүчний хэрэглээний ачааллаас шалтгаалан зарласан зарим цагийн хуваарийг өөрчилж байгаа тул хэрэглэгчдээсээ гүнээ хүлцэл өчье хэмээжээ. 

















Холбоотой мэдээ