СҮХБААТАР: Өнгөрсөн онд 928 иргэн шилжин явжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. 2025 оны эцсийн байдлаар Сүхбаатар аймгаас 928 иргэн шилжин явсан байна. Харин тус аймагт нийслэл болон өөр аймгуудаас 765 иргэн шилжин ирснийг Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Шилжилт хөдөлгөөн хөдөө сумдад хамгийн их байна. Зарим суманд малтай өрхийн тоо цөөрсний улмаас гэр бүлээрээ төв суурин газарт шилжин суурьших, эсвэл ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор нэг өрхөөс эхнэр, нөхрийн аль нэг нь өөр аймаг, сум руу шилжих тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Шилжин явагсдын ихэнх нь тогтмол уул уурхайтай бүс нутгийг зорих хандлагатай байна.
Өнгөрсөн оны эцэст Сүхбаатар аймаг 19.7 мянган өрх, 66.5 мянган хүн амтай болж аймгийн хүн ам өмнөх оныхоос 326-гаар өссөн байна.
Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 905 хүүхэд шинээр төрсөн бол, 368 иргэн нас
баржээ.
Улаанбаатар