СҮХБААТАР: Боловсролын салбарт хэрэгжүүлэх онцлох ажлуудаас
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласны хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх ажил идэвхтэй явагдаж байна. Үүний хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар 2026 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, салбарт хэрэгжүүлэх онцлог ажлуудыг тусгасан байна.
Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт суманд 200 хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын I сургуулийн спорт заалны барилгыг шинээр барих ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ Халзан суманд 75 хүүхдийн дотуур байрны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн III, II цэцэрлэгийн барилгын ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн анх удаа багийн төвд бага сургууль байгуулах асуудлыг уг гэрээнд онцлон тусгасан байна.
Мөн аймгийн ИТХ-аар боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг хэлэлцүүлж, хэлэлцүүлгээс гарсан үр дүнд тулгуурлан “Боловсролын чанарыг сайжруулах” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр тусгажээ.
Улаанбаатар