Ихэнх нутгаар хүйтэн өдрүүд үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Ойрын хоногт ихэнх нутгаар хүйтэн өдрүүд үргэлжилнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -35-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -17-22 градус, бусад нутгаар -23-28 градус байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи
баруун хойноос секундэд 2-7 метр, өдөртөө -26-28 градус байна.
Улаанбаатар