ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал-
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо өнөөдөр эхлэх Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцоно.
10:00 цагт: Чингэлтэй дүүргийн 117 дугаар
сургуулийн халаалтын зуухыг шинэчилж, хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.
11:00 цагт: МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний
мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш “Ice Marathon-2026” хэт холын олон өдрийн
өвлийн ганцаарчилсан гүйлтийг санаачлан Улаанбаатар-Бээжин-Тяньжин хүртэл 1.600
километрт гүйх талаар хэвлэлийн хурал Спортын төв ордонд болно.
11:30 цагт: "Иргэн та хүч" ТББ-аас УИХ-ын
хяналт шалгалтын тухай хуулийн 5.1 заалтыг биелүүлэх, иргэний мэдэх эрхийг
хангаж хяналт шалгалтын мэдээллийн сангаа ашиглалтад оруулах шаардлагыг УИХ-ын
даргад хүргүүлэх талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Үзэсгэлэн:
-“2026 өвлийн үзэсгэлэн” нэгдүгээр сарын 23-ныг хүртэл Монголын театрын музейд гарна.
-Залуу уран бүтээлч, архитектор Т.Эрдэнэ-Очирын цаасан хайчилбарын “Амь цаас” үзэсгэлэн Г.Занабазарын Дүрслэх урлагийн музейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-БНСУ-ын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд Монгол, Солонгос орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.
-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод “Хятад-Монголын цагаан сарын үзэсгэлэн худалдаа”-г 7 дахь жилдээ энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
-Завхан аймгийн 24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Улаанбаатар