ТӨВ: Баянжаргалан, Угтаалцайдам суманд туулах чадвар сайтай авто машин хуваарилав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-15 17:21:20

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/ Төв аймгийн Баянжаргалан, Угтаалцайдам сум туулах чадвар сайтай авто машин, Зуунмод сум авто зам арчилгааны зориулалттай авто грейдер хүлээн авлаа.


Авто машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр алслагдсан сум, багийн иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай хүргэх, зам, тээврийн хэвийн ажиллагааг хангах нөхцөл бүрдэж байна.


Эдгээр авто машин, техник хэрэгслийг Монгол Улсын Засгийн газар, улсын Онцгой комиссоос өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор зарим аймаг, сумдад хуваарилжээ.


Зуунмод суманд хуваарилсан авто грейдер нь замын далан босгох, авто замыг цас, чулуулгийн нурал, хаягдлаас цэвэрлэх үндсэн зориулалттай бөгөөд энэ жил зөвхөн Зуунмод суманд нэгийг хуваарилсан байна.


2025 онд Алтанбулаг, Архуст, Баян, Баяндэлгэр, Баянчандмань, Мөнгөнморьт суманд авто машины парк шинэчлэл хийжээ.


Холбоотой мэдээ