ТӨВ: Монгол шагайн наадгайгаар өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн хүрээнд нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдын дунд “Монгол шагайн наадгай” тэмцээнийг анх удаа зохион байгууллаа.
Тэмцээнийг гурван төрлөөр явуулсан бөгөөд шагай шүүрэх төрөлд Төв аймаг дахь Төрийн аудитын газар тэргүүн байр эзэлсэн байна.
Морь уралдуулах төрөлд Б.Амармэнд түрүүлж, шагай харвах төрөлд Б.Санждорж тэргүүн байрт шалгарчээ.
Багийн нийлбэр дүнгээр Төв аймаг дахь Төрийн аудитын газар тэргүүн байр, нийгмийн бодлогын хэлтэс, цэргийн штаб дэд байр, орон нутгийн өмчийн газар, Барилга захиалагч орон сууцны корпорац гутгаар байрт тус тус шалгарсан байна.
Улаанбаатар