Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-01-14 15:17:51

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын Бүх оддын тоглолт “МБанк арена”-д энэ сарын 16, 17-нд болно.


Энэ үеэр залуу лигийн залуу тоглогчдын өрсөлдөөн, холын зайн шидэлт, ур чадварын тэмцээн, “Холимог оддын тоглолт”, эрэгтэй, эмэгтэй “Бүх оддын тоглолт”-ыг зохион байгуулах юм. Үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг Холимог оддын тоглолтод урлаг, спорт, нийгмийн салбарын 22 хүн оролцохоор болжээ. Хоёр багийг улсын арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяр нар ахална.


Улсын отгон арслан Э.Батмагнайгийн багт харцага Б.Зоригтбаатар, гавж Д.Нямсамбуу, жүжигчин Х.Цасчихэр, Э.Мөнхтөр, артист Rutuu, гавж Д.Нямсамбуу, шатрын их мастер С.Билгүүн, Б.Мөнгөнтуул, паралимпын аварга У.Сүрэнжав, холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ, мисс Ц.Аззаяа нар багтжээ. Харин улсын арслан Б.Орхонбаярын багийн бүрэлдэхүүнд юүтүбэр Б.Түшиг, аймгийн хурц арсан Д.Алтанцоож, контент бүтээгч Ким Бү Ёон, шог зураач С.Цогтбаяр, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн, холимог тулаанч, гавьяат тамирчин Б.Энх-Оргил, мисс Э.Номинзул, шатрын их мастер Т.Мөнхзул, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, өсвөрийн тамирчин Э.Булгантамир нар багтсан байна.


Хуваарийн дагуу эхний өдөр буюу энэ сарын 16-нд залуу тоглогчдын халз тоглолт, цагариган дээрээс довтлох тэмцээн, Холимог оддын тоглолттой. Харин энэ сарын 17-нд эрэгтэй, эмэгтэй Бүх оддын тоглолт, ур чадвар болон гурван онооны шидэлтийн тэмцээн болно. Бүх оддын тоглолт болсон бусад тэмцээнд оролцогчдыг зургаар танилцуулж байна. 


Бүх оддын тоглолтод оролцох эрэгтэй, эмэгтэй тамирчид





Цагариган дээрээс довтлох тэмцээнд оролцогчид 



Ур чадварын тэмцээнд оролцогчид



Гурван онооны шидэлтийн тэмцээнд оролцогчид 








Холбоотой мэдээ