Тэсгим хүйтэн өдрүүдэд малаа нөмөр газар, ойр бэлчээхийг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хүйтний оргил өдрүүдээр малаа ойрын бэлчээрт энгэр ээвэр, нөмөр газраар бэлчээх, аль болох бэлчээрт гаргахгүй тэжээх, тэжээлийн хэмжээг ихэсгэж, хужир шүү нэмж өгөхийг зөвлөж байна.
Их хүйтэнд
бог мал хашаа хороо, нөмөр нөөлөг газарт олноор бөөгнөрснөөс дарагдаж үхэх
нөхцөл бүрддэг. Мөн малыг хэвтэрт нь дааруулахгүй, хашаа саравчны дулааныг алдагдуулахгүй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.
Учир нь манай
орны нутгийн хойд хэсгээр
маргаашаас, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө
-25-45, өдөртөө -18-35 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа юм.
Улаанбаатар