Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.tuul@montsame.gov.mn
2026-01-14 08:44:45

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. 


Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр -19-24 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1-6 градус, бусад нутгаар -8-13 градус байна.   


Улаанбаатар орчмоор үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө -10-12 градус байна.


Холбоотой мэдээ