ӨВӨРХАНГАЙ: Нийт нутгийн 34 хувьд зудын эрсдэл үүсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн
зарим суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 17- 60 см, хунгар газраа 40-100 см байна.
Нийт нутгийн 80 хувь нь
цастай, 34 хувьд зудын эрсдэл үүсжээ.
ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжаваар ахлуулсан ажлын баг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Сант сумын өвөлжилтийн байдалтай танилцан Онцгой комиссын гишүүдтэй санал солилцлоо.
Аймгийн УЦУОШТ-ийн нэгдүгээр сарын эрсдэлийн урьдчилсан үнэлгээгээр Баянгол сумын зүүн хэсгээр нэн их, Уянга, Төгрөг, Баянгол, Сант сумын нийт нутаг, Бүрд, Есөнзүйл, Баян-Өндөр, Нарийнтээл, Хархорин, Зүүнбаян-Улаан сумын ихэнх нутгаар их эрсдэлтэй байгаа юм.
Тиймээс Өвөрхангай аймагт 549 тонн тэжээл хуваарилах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Түүнчлэн Мал эмнэлгийн ерөнхий газраас аймгийн Мал эмнэлгийн газарт шаардлагатай эм, бэлдмэл болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ
онд 133.8 мянган мал бүхий 242 малчин өрх 14
аймгийн 50 суманд отроор өвөлжиж байгаа бол 120.7 мянган малтай 191 малчин өрх аймаг дотроо 13 суманд оторлож байна.
Улаанбаатар