ЗАВХАН: Богд Очирваань уулыг 1818 онд дархалж байсан түүхтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр уулыг 34 жилийн өмнө буюу 1992 онд Улсын бага хурлын 11-р тогтоолоор дархан цаазтай болгожээ.
Монгол түмний эртнээс нааш тахин шүтсээр ирсэн их хайрхан уул Отгонтэнгэр хайрхан уулыг дархалж, уулын орчмын 95,510 га талбайг хамруулан улсын тусгай хамгаалалтад авсан байна.
1995 онд УИХ-ын 25-р тогтоолоор
дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан байна.
Сонирхуулахад, 1778 онд Богд уулыг албан ёсоор дархалсан
түүхтэй. Улмаар 1809 оноос эхлэн уг уулын амуудыг тусгайлан хамгаалах цагдаатай
болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан өөрөө гардан олгодог дэг
журам тогтоосон байна. Түүнчлэн 1818 онд Отгонтэнгэр Богд Очирваань, Булган
уулыг албан ёсоор дархлагдсан газар болгон зарлаж байжээ.
Отгонтэнгэрийн мөлийсөн оройнууд болон олон тооны нуур цөөрөм нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд энэ нь эндээс эх авдаг олон голуудын эх ундаргын үүсвэр болдог. Тухайлбал Их, Бага Богдын гол, Рашаан гол, Өвөр Богдын гол юм. Эдгээр голууд нь Завхан голд цутгадаг. Мөн сөнөсөн галт уулын тогоонд эртний мөсөн голоос үүссэн өвөрмөц сонин тогтоцтой нуурууд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг Бадархундага нуур нь 300 х 400 метрийн хэмжээтэй.

Отгонтэнгэр уулын доод оргил нь 3000 метр өндөр бөгөөд түүнийг “Очирваань бурхны тахилын аяга” хэмээн нутгийнхан нэрлэдэг төдийгүй ойр орчмын бүх томоохон голуудын эх нь болдог байна.
Гэрэл зургийг: Н.Сүхбат
Улаанбаатар