ДОРНОГОВЬ: Сурагчид цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-01-13 16:02:47

Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсны 34 жилийн ой тохиож буй энэ өдөр Замын-Үүд сумын ЗДТГ, Хилийн цэргийн 0108 дугаар анги хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын төлөөллийг Хилийн цэргийн 0108 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулжээ.


Хүүхэд багачуудад цэрэг эх орны үнэ цэнийг ойлгуулах, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой аялалд сурагчид оролцож хилийн цэргийн зэвсэг техник болон цэргийн алба хаагчдын ажиллах орчин, Замын-Үүд боомтын үйл ажиллагаа, сургалтын нохдын үйл ажиллагаа, эх орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын ач холбогдлын талаар тодорхой мэдээлэлтэй болсон байна.


Хилийн цэргийн 108 дугаар анги нь Замын-Үүд дэх хилийн шалган нэвтрүүлэх ажлыг гардан гүйцэтгэж хяналт тавин ажилладаг. Энэ ангид дэлхий дахины цэргийн мөрдөстний дунд ажил үйлс, эрдэм мэдлэг, авхаалж самбаагаараа тодорч “Азийн Арвай” хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн дурсгалд зориулж бүтээсэн хөшөө байдаг билээ.


Холбоотой мэдээ