ХӨВСГӨЛ: Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд аймгийн заан А.Мягмаржав түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 64 бөхийн барилдаан Хөвсгөл аймагт боллоо.
Барилдаанд Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн заан А.Мягмаржав түрүүлж, Тосонцэнгэл сумын харьяат аймгийн нэмэх начин Б.Төрбадрах үзүүрлэлээ.
Галт сумын харьяат, аймгийн начин Н.Цэрэндаш, Алаг-Эрдэнэ сумын харьяат,
сумын заан Б.Элбэгсайхан нар их шөвөгт шалгарлаа.

Улаанбаатар