ОРХОН: Үндсэн хуулийн өдрөөр өсвөрийн шатарчдын нээлттэй тэмцээн боллоо
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын Ардын Их Хурал 76 хоног хуралдаж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан. Энэ өдөр Орхон аймгаас 5 депутат оролцож Үндсэн хууль батлалцсан түүхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан өсвөрийн шатарчдын нээлттэй тэмцээнийг Баян-Өндөр сумын ИТХ-аас зохион байгуулж байна.
Тэмцээнд 150 орчим хүүхэд оролцож байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Марканд мөнхөрсөн Монгол мину” үзэсгэлэнг дэлгэж, “ARTBIIR” урлангийн залуучууд тэмцээнд оролцож буй хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй, дурсамжтай, зугаатай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн зураг зуруулах, дурсгах зэргээр оролцож байна.
Мөн өнөөдрийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж буй байгууллагуудад сумын ИТХ-ын байгууллагаас талархал илэрхийллээ.


















Улаанбаатар