Шинэ Үндсэн хуулийг батлахад Булган аймгаас 17 эрхэм оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Булган аймгаас С.Лхагвасүрэн, Д.Дорж, Г.Бадарч, М.Могойтар, З.Дашцэдэн,
Ж.Гүррагчаа, С.Ёндонжамц, Б.Даваасүрэн,
П.Нямсүрэн, П.Дамба, Ж.Жамбалдорж, Б.Норжин, Н.Отгон, С.Банзрагч, Г.Динаажав,
Д.Цэен-Ойдов, Б.Пүрэвдорж хэмээх 17 эрхэм төрт ёсны хуулиа батлалцсан
байна
Бүгд
Найрамдах Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа дөрвөн удаа
хэлэлцэн баталсан байна.
Эрдэмтэн
судлаачид, хуульч, улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд, эгэл жирийн иргэдийн
оролцоотой шинэ Үндсэн хуулийн төслийг Монголын ард түмэн бүх нийтээрээ 2 удаа,
мөн 18 аймгийг 5 бүс болгон бүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, засаг захиргаа,
нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон намын тогтолцоо
бүхий Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг,
ажил, амьдралын туршлагаа дайчлан ажиллаж, идэвх зүтгэл гаргасны үр дүнд Монгол
Улсын анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй.
Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.
Монгол
Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах
Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын
12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн билээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон аймгийн музейн арга зүйч Ж.Ганбат нарын ховор түүхэн зургийн цомгоос орууллаа.







Улаанбаатар