Нийт нутгийн 77 хувьд цастай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-01-13 08:57:47

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 77 хувьд цастай байна.


Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурьдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаатад 31-40 см байна.


Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногийнхтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна.


Тухайлбал,  Увс /Ховд, Цагаанхайрхан, Малчин, Хяргас/, Ховд /Үенч, Алтай/, Завхан /Асгат, Цэцэн-Уул/, Говь-Алтай /Тонхилын өмнөд/, Хөвсгөл /Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур/, Сэлэнгэ /Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Алтанбулаг, Хүдэр, Мандал, Зүүнбүрэн, Сүхбаатар, Цагааннуур, Баруунбүрэн/, Дархан-Уул /Шарынгол, Хонгор, Орхон, Дархан/, Төв /Эрдэнэ/-д 21 см-ээс дээш зузаантай, 0.15-0.31 г/см3 нягттай.


Увс /Сагил, Баруунтуруун, Зүүнхангай, Өндөрхангай, Түргэн, Тэс/, Ховд /Булган/, Завхан /Тэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тосонцэнгэл, Алдархаан, Цагаанхайрхан, Их-Уул, Цагаанчулуут/, Хөвсгөл /Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган/, Баянхонгор /Жаргалант, Галуут/, Булган /Тэшиг, Хангал, Гурванбулаг, Баяннуур, Сэлэнгэ, Дашинчилэн/, Сэлэнгэ /Баянгол/, Төв /Өндөрширээт, Лүн, Заамар, Цээл, Угтаалцайдам, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Мөнгөнморьт/, Өвөрхангай /Гучин-Ус, Баянгол, Сант, Төгрөг, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт/, Дундговь /Сайхан-Овоон хойд/, Дорнод /Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Сэргэлэн, Цагаан-Овоо/-д 11-20 см зузаантай, 0.11-0.27 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаантай, 0.10-0.29 г/см3 нягттай байна. 


Холбоотой мэдээ