Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи шуургатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.tuul@montsame.gov.mn
2026-01-13 08:43:46

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар өнөөдөр салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. 

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц-богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар -19-24 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +4-1 градус, Говь-Алтайн уулархаг нутгаар -2-7 градус, бусад нутгаар -7-12 градус хүйтэн байна.  


Улаанбаатар орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, -7-9 градус хүйтэн байх нь.


Холбоотой мэдээ