ТӨВ: Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 10 медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 10-11-нд “Аврагч” спортын хорооны зааланд боллоо. Тэмцээнд 45 багийн 420 тамирчин хүч чадлаа сорин өрсөлдснөөс Төв аймгийн баг тамирчид 10 медаль хүртжээ.
Тухайлбал, Өсвөрийн охидын -52 кг жинд Б.Санчирмаа классик төрөлд мөнгө, хэрэглэлтэй төрөлд хүрэл медаль хүртсэн байна.
Өсвөрийн хөвгүүдийн -59 кг жинд Б.Дашням классик төрөлд алт, Д.Будхүү хэрэглэлтэй төрөлд хүрэл, -83 кг жинд Б.Азжаргал классик төрөлд хүрэл, хэрэглэлтэй төрөлд мөнгөн медаль тус тус хүртжээ.
Харин залуучуудын -74 кг жинд Г.Тэмүүжин хэрэглэлтэй төрөлд алт, +83 кг жинд Ж.Хашбат хэрэглэлтэй төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.
Мастер I ангиллын 83 кг жинд Д.Батсүх хэрэглэлтэй төрөлд мөнгөн медаль тус тус хүртжээ.
Пауэрлифтингийн спорт нь штангтай суулт, хэвтээ шахалт, газраас
штангтай таталт гэсэн 3 төрөл байдаг.
Энэхүү спорт нь хүний биеийн үндсэн гол хүчний гурван төрөлт дээр
тулгуурласан спорт юм.
Улаанбаатар