ОРХОН: Мөсний шагайн харвааны аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний өв соёл мөсний шагайн харвааны тэмцээнийг нэгдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Орхон аймагт зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулж, Орхон, Дархан-Уул, Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн 60 гаруй харваач оролцсон юм.
Цуваа харвааны төрөлд залуу харваач П.Өлзийбаяр түрүүлж аймгийн мэргэн боллоо.
Мөн удаах байруудад аймгийн мэргэн Б.Алтанзолбоо, аймгийн мэргэн Ш.Лхагважав, залуу харваач Б.Гончигсүрэн, С.Сүхбаатар нар шалгарчээ.
Харин талын харвааны төрөлд Аймгийн мэргэн Б.Гандол Аймгийн хошой мэргэн болж, залуу харваач Х.Мягмаржав нар “Аймгийн мэргэн” цол хүртлээ.





Улаанбаатар