БУЛГАН: Дунд ангийн сурагчдын үдийн хоолны асуудлыг шийдвэрлэхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-01-13 16:35:01

Булган, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулсан "Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах" үүрэг бүхий ажлын баг Булган аймагт ажиллаж байна.


Ажлын багийн ахлагч Ж.Галбадрах өнөөдөр Булган аймгийн Боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар оролцлоо.


Уулзалтын үеэр боловсролын салбарт дараах асуудлууд тулгамдаж буйг багш, ажилтнууд онцоллоо. 

-Дунд ангийн хичээлийн тоо, ачааллыг эрс бууруулах

-6-9 дүгээр ангийн сурагчдын үдийн хоолны асуудлыг анхаарч, шийдвэрлэх

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо эрс нэмэгдэж байна, иймд гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа, дэмжлэг үзүүлэх боломжийг судлан, дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарах

-Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны орчин нөхцөлтэй газар дээр нь танилцаж, холбогдох засвар, тохижилтын асуудлыг шийдвэрлэх

-Сургуулийн орчны стандартыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсээд байгааг анхаарч, 2018 онд батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын стандартыг шинэчлэх

-Ерөнхий боловсролын сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийн хангалт, хүрэлцээнд анхаарч, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчилж байх

-Ерөнхий боловсролын сургуулийн бие даасан байдлыг хангахын тулд юуны өмнө удирдлага, менежмент, хүний нөөцийн асуудлыг дэмждэг байх

-Хүний нөөц, багшийн дутагдал орон нутагт байгааг бодлогоор дэмжих

-Багш нарыг сэтгэл зүйчээр хөрвүүлэн сургаж байгаа нь сайшаалтай ч төлбөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх

-Орон нутгийн нэмэгдлийг аймаг бүр ижил өгч чадахгүй байгаа нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллахад нөлөөлж, хүндрэл үүсгэж байна

-Нийтлэг үйлчилгээний албан хаагчдын 3,5 жилийн нэмэгдлийг шийдвэрлэх

-Насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг анхаарах, үүний тулд хууль, журамд өөрчлөлт оруулах, барилга байгууламжтай болгох

-Судалгаанд суурилан цэцэрлэгийн өргөтгөл барих, цэцэрлэгийн засвар үйлчилгээг хийх хэрэгцээ шаардлага байна

-Аймгийн Политехник коллежийг ХАА-н чиглэлийн засварын бааз болгох төсвийг шийдвэрлэх

-Политехник коллежийн 2 дотуур байрны засвар, тохижилтод анхаарах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. 















Холбоотой мэдээ