ДОРНОГОВЬ: "Адуучин" тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Алтанширээ сумын ЗДТГ-аас “Адуучдын холбоо”-той хамтран сумын аварга шалгаруулах адуучин тэмцээнийг нэгдүгээр сарын 11-нд зохион байгууллаа.
Адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, адуучдын авхаалж самбаа, ур чадварыг сорих зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд 24 адуучин оролцож уурга болон ташуур шүүрэх, морьтой уургалах, явган уургалах, эмнэг булгиулах төрлөөр өрсөлдлөө.
Тэмцээний тэргүүн байрт Хаяа багийн адуучин Б.Бямбажаргал, дэд байрт мөн Хаяа багийн адуучин Э.Өлзийбаяр, гутгаар байрт Зараа багийн адуучин Д. Энхжавхлан, тусгай байрт Хаяа багийн адуучин Г.Тулгасайхан, Тойг багийн адуучин Б.Баасандорж нар тус тус шалгарав.
Адуучин тэмцээнд бусдыгаа манлайлж шалгарсан адуучдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ. Ташрамд, тус сум өнгөрсөн оны жилийн эцэст 65939 толгой мал тоолуулж өмнө оныхоос 10421 толгойгоор буюу 15.8 хувиар дөрвөн төрөл дээр малаа өсгөөд байна.

Улаанбаатар