УВС: Олимпын аварга Машү Бекар Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн барилдааныг үзлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны
нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны
34 жилийн ойд зориулсан аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан энэ сарын 11-нд Улаангом суманд боллоо.
Тус барилдааныг Олимпын аварга Машү Бакер, Дархан аварга
Н.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга нар үзэж сонирхсон юм.
Хүчит 64 бөхийн барилдаанд Түргэн сумын харьяат, аймгийн арслан
Г.Цоггэрэл түрүүлж, Тэс сумын харьяат, аймгийн заан О.Баярцогт үзүүрлэв. Шөвгийн
дөрөвт Тариалан сумын заан Э.Жаргалсайхан, Улаангом сумын заан А.Бат-Эрдэнэ нар
шалгарлаа.
Их шөвөгт Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат, аймгийн
арслан А.Отгонбаатар, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, аймгийн харцага М.Улаанхүү,
Тэс сумын заан Б.Сумъяабазар, Өлгий сумын заан Д.Гайтав нар үлдсэн юм.
Улаанбаатар