ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн аварга шалгаруулах дартсын тэмцээнд 470 гаруй тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-01-12 13:16:59

Говь-Алтай, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 2026 оны аймгийн аварга шалгаруулах дартсын тэмцээн болж байна.


Говь-Алтай аймгийн хэмжээнд зохион байгуулж буй 2026 оны аварга шалгаруулах дартсын тэмцээн амжилттай эхэллээ. Тэмцээнд нийт 470 гаруй тамирчин 10 төрлийн ангиллаар оролцон ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.


Энэ жилийн тэмцээний онцлог нь нээлттэй хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд бүх сумын тамирчид хамрагдсан байна. 


Аймгийн дартсын спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу тамирчдыг тодруулах зорилготой тус тэмцээн өндөр ач холбогдолтойд тооцогдож байна. Энэ тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн болзол хангах ажээ.

Холбоотой мэдээ