УВС: "Ихэлийн эгшиг" хамтлагийнхан 1983 оны язгуур урлагийн их наадамд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-01-12 16:02:25

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Увс аймгийн 100 жилийн ойн хүрээнд музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа түүхэн гэрэл зургуудаас танилцуулж байна.

 

Хуучны гэрэл зураг тухайн цаг үеийн хүмүүсийн аж амьдрал, хувцаслалт, түүхэн үйл явдлын агшныг мөнхлөн үлдээснээрээ онцлогтой. Энэхүү зураг нь 1983 оны язгуур урлагийн их наадамд Увс аймгаас оролцсон Тэс сумын 10 жилийн сургуулийн багш нарын "Ихэлийн эгшиг" хамтлагийнхан байна.


Зүүн гар талаас Ардын боловсролын тэргүүний ажилтан, багш С.Ганболд, Монгол Улсын СТА Ш.Долгорсүрэн, Монгол Улсын гавьяат багш Ж.Найдан нар баяд ястны үндэсний дээлээрээ гангарч, тайзан дээр ихэл хөгжим тоглож байгаа нь ийнхүү түүхэнд мөнхрөн үлджээ. 


Тус хамтлагийнхан ямар амжилт үзүүлсэн талаар харин мэдээлэл нь байхгүй ажээ. 

Холбоотой мэдээ