Монголын анхны бага сургуулийг Архангайд байгуулж байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын анхны бага сургууль 1917 онд Ихтамир сумын Хан-Өндөр багт байгуулагдсан түүхтэй.
Өөрөөр хэлбэл, Богд хаант Монгол Улсын анхны бага сургууль Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошууны Хан-Өндөрийн хийдэд үүсэн байгуулагдсан байна.

2018
онд 100 жилийн ойгоо тэмдэглэж, тус сургуулийг музей болгон тохижуулсан юм.
Хан-Өндөрийн
бага сургуулийг үе үеийн захирал, багш, ажилтнуудын хөрөг, хичээлийн хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсгүүд, сампин, сурагчдын
дүрэмт хувцас, хүүхдүүдийн хийсэн бүтээл зэргээр тохижуулжээ.
Монголын төр
нийгмийн зүтгэлтэн, бүх цэргийн жанжин, комиссар, корпус командлагч, аюулаас
хамгаалах байгууллагын өндөр дээд албан тушаалтан, шилдэг эх орончид, багш, эмч
нарын сор болсон нэр бүхий сэхээтнүүд энэ сургуульд “А” үсэг заалгаж, бичиг ном
соёлын мөр хөөсөн намтар түүхтэй.
Түүх сөхвөл,
Сэцэн чин вангийн хошуу ноёд нь Их эзэн Чингис хааны 15 дахь үеийн залгамж агь Батмөнх даян хааны шууд удам угсааны Гэрзэнз Жалайр хутагт ноёны хүү Цэцэн, Цэрэн ноён, түүний хүү Цэнгүнжав, 7-р хүү Лхаваандорж, асарсан хүү Баянжаргал, хүү Цэдэнбазар, Дарам ноёны 2-р хүү Наянт ван түүний 3-р агь ноён Артаасэд буюу Арди-Шид нарын үе залгамжилсан ноёд бөгөөд их эзэн хааны удам угсааныхан гэдгийг Халхын Сайн ноён хан аймгийн ван гүнгүүдийн шаштир түүхэн сурвалж бичигт байдаг.
Дарам ноёны 2-р хүү Наянт ван өөрийн 3-р хүү Артаасэдийг Бээжингээс илгээж, өөрийнхөө ноёны сангаас хөрөнгө гарган байгуулжээ. Артаасэд Хан-Өндөрт 1917 оны намар нь ирж, нутаг орныг судлан үзэж, өвөлжсөн байна. Ингээд 1918 оны хавар нь энэ сайхан нутаг усанд Монгол бичгийн тэнхим нэртэйгээр үүсгэн байгуулжээ. Ийнхүү Хан-Өндөрийн бага сургуулийн түүх эхэлсэн бөгөөд өдгөө 108 дахь жилтэйгээ золгож байна.



Улаанбаатар