Волейболын лигийн плей-оффт өрсөлдөх багуудын нэр тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-01-12 14:32:18

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн улирлын тоглолтууд өчигдөр албан ёсоор өндөрлөж, плей-оффт өрсөлдөх багуудын нэр тодорлоо.


Эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тойрог, 84 тоглолт болжээ. Эмэгтэйчүүдээс плей-оффт өрсөлдөх дөрвөн баг долоо хоногийн өмнө тодорсон. Тэгвэл эрэгтэйчүүдийн ангилалд плей-оффт шалгарсан дөрөв дэх багаар өчигдөр “Дархан Могулс” тодров. Тэд улирлын сүүлчийн тоглолтдоо “Натур Бакс”-ыг 3:2-оор буулган авсан юм. Ингэснээр “Төв Миг” багтай тоглохоор болж байна. Харин “Алтайн барс”-ын эсрэг “Мегастарс” тоглоно. Эмэгтэйчүүдээс “Хилчин-“Минтонетт Говь”, “Хөвсгөл 7 од-Хобби Эйс” гэсэн дуэлийг үзэх ажээ. 


Плей-оффын тоглолт энэ сарын 15-наас “Степп Арена”-д эхлэх бөгөөд түрүүлсэн гурав ялсан нь шигшээд шалгарна. 

Холбоотой мэдээ