ЗАВХАН: Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөд

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2026-01-12 14:41:39

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймагт түрэгийн үеийн буюу манай эриний 502-745 онд хамаарах хүн чулуун хөшөө дурсгалууд, буган чулуу гэхчлэн 100 шахам түүх дурсгалын өв хамгаалалтад байна. Эдгээрээс хамгийн олон нь хүн чулуун хөшөө дурсгалууд юм.


Түрэгийн үеийн тайлгын онгоны нэг бүрэлдэхүүн хэсэг болох хүн чулуун хөшөө нь тухайн үеийн хүмүүсийн төрх байдал, хувцас өмсгөл, эд хэрэглэл, гоёл чимэг, зэр зэвсгийн төрөл зүйл, тэдгээрийн онцлог зэргийг сэргээн тодруулж судлахад онцгой ач холбогдолтой. Мөн тухайн үеийн дүрслэх урлагийн хөгжлийг илтгэн харуулдаг эх сурвалж баримт юм. 


Сонгино сумын Тариат багийн нутаг, сумын төвөөс баруун урд 25 км зайд Баянгол хэмээх газар оршдог

дөрвөн тахилын онгон болон дөрвөн хүн чулуун хөшөө.

Хоёр, гурав, дөрөвдүгээр хүн чулуун хөшөө нь нэгдүгээр хүн чулуун хөшөөнөөс 150 м зайд байна. Хоёрдугаар хүн чулуун хөшөөний өндөр 55 см, өргөн 34 см, зузаан 16 см. Гуравдугаар хүн чулуун хөшөөний өндөр 70 см, өргөн 46 см, зузаан 9 см. Дөрөвдүгээр хүн чулуун хөшөөний өндөр 91 см, өргөн 39 см, зузаан 13 см байна.

 Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг, Давааны амны хүн чулуу нь манай эриний 502-745 онд хамаарах

түрэгийн үеийн хүн чулуу юм.

 Алдархаан сумын Алдар багийн нутаг, Цувираагийн Ялаатын хүн чулуу манай эриний 502-745 он.

Түрэг улсын үеийн хүн чулуу хэмээн судлагдаж бүртгэгджээ.


Зураг 1: Алдархаан сумын Алдар багийн нутаг Хөшөөтийн ам хэмээх газар оршдог хүн чулуун хөшөө.

Уг хүн чулуун хөшөө нь буруу энгэртэй дээлтэй баруун гартаа хундага барин зүүн гартаа сэлэм барьж баруун бүсэндээ хавтага зүүсэн байна. Мөн бүсэндээ унжлага зүүн унжуулсан байна. Өндөр нь 138 см, өргөн 63 см, зузаан 24 см.

 Зураг 2: Баянхайрхан сумын Минж багийн нутаг Замын довон хэмээх газар оршдог хүн чулуун хөшөө.

Уг хүн чулуун нь сонгодог ур хийцтэй хөшөө юм.


Баянхайрхан сумын Минж багийн нутаг, сумын төвөөс баруун зүгт 21 км зайд

Баян тохой хэмээх газар оршдог хоёр хүн чулуун хөшөө.

Тахилын онгонтой. Нэгдүгээр хүн чулуу болон тахилын онгоны хэмжээ 3.50х2.90 м, өндөр 106 см, өргөн 30 см, зузаан 26 см. Хоёрдугаар хүн чулуу болон тахилын онгоны хэмжээ 3.20х3.50 м, өндөр 142 см, өргөн 26 см, зузаан 17 см байна.

 Баянхайрхан сумын төвд Алтан булаг хэмээх газар оршдог тахилын онгонтой хоёр хүн чулуун хөшөө.

Нэгдүгээр тахилын онгон болон хүн чулууны хэмжээ 2.60х3.50 м өндөр, 140 см өргөн 30 см зузаан 15 см байна. Хоёрдугаар тахилын онгон болон хүн чулууний хэмжээ 3.30х2.80 м өндөр, 70 см өргөн 25 см зузаан 17 см байна.


Зураг 1: Дөрвөлжин сумын Буурал багийн нутаг, сумын төвөөс баруун зүгт 44 км зайд Цагаан хадны урд, Цахирийн зүүн өвөр дэх хүн чулуун хөшөө. Өндөр нь 96 см, өргөн 34 см, зузаан б см байна.

 Зураг 2: Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг, сумын төвөөс зүүн зүгт 45 км зайд Хар овоо хэмээх газрын зүүн талд оршдог дөрвөлжин тахилын байгууламжтай хүн чулуун хөшөө.

Дөрвөлжин хашлагын хэмжээ 3.30х3.30 см. Хүн чулууны өндөр 77 см, өргөн 40 см, зузаан 20 см байна.


Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг, сумын төвөөс зүүн урд зүгт 20 орчим км зайд Хөх тээвийн бүлэг газар оршдог тахилын онгон болон хүн чулуу хөшөө.

240х240 см хэмжээтэй тахилын онгонтой. Хашлага чулуу нь хээтэй. Хүн чулууны хэмжээ өндөр 96 см, өргөн 74 см, зузаан нь 30 см. Хүн чулуу нь хоногонд орох суурьтай байх нь сонирхолтой.