ХӨВСГӨЛ: Нуурын мөсөнд цөмөрсөн авто машиныг татаж гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-12 11:08:42

Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 10-ны өдөр  Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн Дээд цагаан нуурт авто машин цөмөрсөн дуудлага ирсэн байна.


Дуудлагаар Эрэн хайх, аврах салбарын захирагч ахмад Б.Тэнгисээр ахлуулсан алба хаагчид, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллаж,  20 см зузаантай нуурын мөсийг зүсэж замыг чөлөөлөн цөмөрсөн авто машиныг татан гаргаж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өглөө.


Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ