Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Улсын хэмжээнд
он гарсаар өнөөдрийн байдлаар дөрвөн удаагиийн мөс цөмөрсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Хөвсгөл
аймгийн Ренчинлхүмбэ суманд 1, Алаг-Эрдэнэ суманд 2, нийслэлийн Багануур
дүүрэгт 1 дуудлага байна. Энэ нь өнгөрсөн
оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Дуудлагын дагуу тухайн газар, хэлтсийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, авто машиныг татан гаргасан бол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр "Хөвсгөл" нуурт өчигдөр цөмөрсөн авто машиныг татан гаргахаар ажиллаж байгаа аж.
Цаг уур орчны
шинжилгээний газрын мэдээлснээр, энэ сарын 11-ний өдрийн байдлаар манай
орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав
хоногийнхоос 5-60 см нэмэгдэж, 25-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба зарим
гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн байна.
Иймд:
- Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх
- Цаг агаарын
нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн
байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах
- Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, авто машин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байхыг анхааруулав.
Улаанбаатар