Шинэ эрин үе рүү хөтлөх Вьетнамын Коммунист намын XIV их хурал
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хүнд хэцүү сорилт, бэрхшээл, мөн агуу алдар суу, хүндэтгэл дүүрэн 80 жилийн туршид Вьетнам улс Вьетнамын Коммунист Намын удирдлага дор үндэсний тусгаар тогтнол, улс эх орноо нэгтгэхээс эхлэн социализмыг байгуулах хүртэл агуу ялалтуудыг байгууллаа.
Улс эх орноо ядуу буурай орноос хөгжиж буй орон болгон хувиргаж, олон улсын интеграцид гүн гүнзгий, өргөн хүрээнд нэгдэн, эдийн засгийн гайхалтай өсөлтийг бий болгож, ард түмний амьжиргааны түвшин улам бүр сайжирсаар байна.
Вьетнамын Коммунист Нам 1930 онд байгуулагдсан цагаас хойш 13 удаагийн Их Хурал зохион байгуулжээ. Их хурал бүр өөр өөр улс төрийн зорилтуудтай холбоотой боловч бүгд Коммунист Нам болон Вьетнамын улс орны өсөлт хөгжлийн чухал үе шатууд юм. 2026 оны нэгдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд Вьетнамын Коммунист Нам нь 14 дэх удаагийн Үндэсний Их хурлаа Ханой хотод зохион байгуулах гэж байна. Их хуралд 5 сая гаруй намын гишүүдийн төлөөлж 1,586 төлөөлөгч оролцоно.
Өмнөх Их хурлуудын амжилтыг үргэлжлүүлж буй энэхүү Их хурал нь шинэ эрин үед Вьетнамын ирээдүйн хөгжилд шийдвэрлэх ач холбогдол бүхий улс төрийн чухал үйл явдал юм. XIV Их хурал нь өнгөрсөн таван жилийн хөгжлийг нэгтгэн дүгнээд зогсохгүй, дараагийн таван жилийн зорилго, зорилтуудыг тодорхойлохоос гадна 21-р зууны дунд үе хүртэлх Вьетнамын стратеги, алсын хараа, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болно.
1. XIV Их хурлын ач холбогдол
XIV Их хурал нь Намын сүр жавхлат далбаан дор 2030 он гэхэд үндэсний хөгжлийн зорилтуудыг амжилттай биелүүлэхийн төлөө сэтгэл зүрх, хүчээ нэгтгэн ажиллах; үндэсний хөгжлийн эрин үед стратегийн бие даасан байдал, хүчирхэг, өөртөө итгэлтэйгээр энх тайван, тусгаар тогтнол, ардчилал, чинээлэг амьдрал, хөгжил цэцэглэлт, соёл иргэншил, аз жаргалын төлөө социализм руу тууштай урагшлах гэсэн сэдэвтэй болно.
Дээрх сэдвийн хүрээнд XIV Их хурал дараах ач холбогдолтой юм. Үүнд:
-Вьетнамын Коммунист Намын XIV Үндэсний Их Хурал бол улс орны хөгжлийн замналд гарсан эргэлтийн цэг, онцгой чухал үе шат юм. Энэ Их хурлаар Дой Мой (Шинэчлэл) үйл явц эхэлснээс хойшхи 40 жилийн хугацааг дүгнэж, нэгтгэн дүгнэх нэгэн боломж юм; Үүний зэрэгцээ, XIII Их хурлын тогтоолын хэрэгжилтийг хянаж, дараагийн 5, 10 жилийн зорилго, чиглэл, зорилтууд, 2045 он хүртэлх алсын харааг шийдвэрлэнэ.
-Дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж, нарийн төвөгтэй, урьдчилан таамаглахын аргагүй нөхцөл байдал үүсч байгаа; мөн улс орон олон давуу тал, боломж болон томоохон бэрхшээл, сорилтууд сүлжилдсэн, шийдвэрлэх шаардлагатай олон шинэ асуудлуудтай тулгарч байгаа тул Их хурлаар шинэ эрин үед улс орныг хүчтэй урагшлуулах зөв бөгөөд шийдэмгий шийдвэр гаргана гэсэн хүлээлттэй байна.
2. XIV Их хурлын Гадаад бодлогын удирдамж
-Их хурлын баримт бичигт тусгагдсан гадаад бодлогын удирдамжууд нь өв залгамжлал ба хөгжлийн хослол юм. Нэг талаас, энэ нь шинэчлэлийн үеийн гадаад бодлогын удирдамжуудын залгамж буюу тусгаар тогтнол, бие даасан байдал, энх тайван, найрамдал, хамтын ажиллагаа ба хөгжил, гадаад харилцааг олон талт болгох, гадаад харилцааг төрөлжүүлэх; Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм болон олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудын үндсэн дээр улс – үндэстний ашиг сонирхлыг хамгийн дээд хэмжээнд хангаж, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах; итгэлтэй, найдвартай анд нөхөд, түнш, олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй, хариуцлагатай гишүүн байх; бүс нутгийн болон олон улсын нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй, хариуцлагатай оролцох явдал юм.
-Үүний зэрэгцээ, олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа болон дотоодын хөгжлийн хэрэгцээнд нийцэхүйц гадаад харилцаа, олон улсын интеграцийн олон санал, удирдамж бүхий шинэлэг, чухал агуулгуудыг нэмж оруулсан. Ялангуяа, “үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлыг бэхжүүлэн, гадаад харилцаа, олон улсын интеграцийг дэмжих нь чухал бөгөөд байнгын үүрэг” гэсэн удирдамжийг нэмж оруулсан. Энэ нь аюулгүй байдал, хөгжил, нөлөөллийн дараах гурван стратегийн ашиг сонирхлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн стратегийн удирдамж юм. Үүнд: (i) Энх тайван, тогтвортой орчныг хадгалж, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах; (ii) Нийгэм, эдийн засгийг хөгжүүлж, 2030, 2045 он хүртэлх гэхэд хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэн, улс орныг шинэ эрин үе, үндэсний дэвшлийн эрин үе рүү хөтлөх; (iii) Нам болон улс орны нэр хүнд, байр суурийг нэмэгдүүлэх.
-Үүнээс гадна, (i) “гадаад харилцааг улс эх орны түүх, соёлын байр суурь, статустай нийцүүлэн шинэ эрин үед хөгжүүлэх” удирдамж; (ii) “цогц, гүн гүнзгий, үр дүнтэй”, “дэлхийн улс төр, эдийн засаг, хүн төрөлхтний соёл иргэншилд Вьетнамын үүрэг, байр суурийг нэмэгдүүлэх” олон улсын интеграцийн зорилтыг нэмж оруулсан; мөн (iii) “олон талт институцуудийг бий болгох, бойжуулахад идэвхтэй оролцох” зорилтуудтай холбоотой олон шинэ агуулга бий.
3. Олон улсын анхаарал хандуулах зарим шинэ асуудлууд:
- (i) Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамт "байгаль орчныг хамгаалах"-ыг гол зорилт болгон тодорхойлсон. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамт "байгаль орчныг хамгаалах"-ыг гол зорилт болгон нэмж оруулснаар эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван тулгуур багана дээр суурилсан тогтвортой хөгжлийг ойлгох гүнзгий бөгөөд бат бөх ухамсарыг төлөвшүүлэх нэгэн алхам болж байна. Энэ бол стратегийн үүрэг амлалт бөгөөд байгаль орчны экологийг хөгжлийн бодлогод хэмжүүр болгон тавьж, улс орон болон ирээдүй хойч үеийнхний урт хугацааны ашиг сонирхлыг хангахын тулд богино хугацааны ашиг сонирхлыг золиослохгүй байх явдал юм. Вьетнам улс ногоон эдийн засгийг хөгжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд 2050 он гэхэд нүүрстөрөгчийн саармаг байдлыг хангах үүрэг хүлээсэн бөгөөд ногоон хөрөнгө, нүүрстөрөгчийн зээл, цэвэр технологийг татахыг нэн тэргүүнд тавьж байна.
- (ii) Шинжлэх ухаан, технологи, инноваци, дижитал шилжилтийг гол хөдөлгөгч хүч болгосон шинэ өсөлтийн загварыг бий болгоно. Энэхүү тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон явдал нь технологи, инноваци нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурд, чанарын шийдвэрлэх хүчин зүйл болсон Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын шаардлагыг хангах стратегийн алсын хараанаас үүдэлтэй. Вьетнам улс зөвхөн эдгээр чиглэлээр үсрэнгүй нээлт хийснээр тус улс уламжлалт өсөлтийн хязгаараас ангижрна хэмээн тодорхойлж байна. Үүний дагуу дижитал Засгийн газар, дижитал эдийн засаг, дижитал нийгэм байгуулах; судалгаа, хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, IoT, молекул биологи зэрэг гол технологиудыг тэргүүлэх чиглэл болгох; инновацийн стартапууд, өндөр технологийн аж ахуйн нэгжийг хөгжүүлж, инновацийн төвүүдийг холбосон хүчирхэг экосистемийг бий болгох; оюуны өмчийн эрхийг хамгаалах институци, өгөгдөл хуваалцах механизм, шинжлэх ухаан, технологийн бүтээгдэхүүнийг үнэлэх, хүлээн авах механизмыг төгс болгох зэрэг зорилтууд багтана.
- (iii) Хувийн хэвшлийг эдийн засгийн хамгийн чухал хөдөлгөгч хүч гэж тодорхойлсон. Хувийн хэвшлийг эдийн засгийн хамгийн чухал хөдөлгөгч хүч болгох нь интеграцид гүн гүнзгий нэгдэх болон дэлхий дахины өрсөлдөөн улам ширүүсч буй нөхцөлд стратегийн ач холбогдолтой хандлага юм. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн хөгжил нь хурдан дасан зохицох, хүчирхэг инноваци хийх, өөрчлөлтөд уян хатан байх чадвараа нотлон харуулсан билээ. Үүний дагуу энэ нь стартапуудыг дэмжих, мөн хувийн хэвшлийн төрлүүдийг эрчимтэй дэмжинэ; хууль эрх зүйн орчныг улам сайжруулах, захиргааны саад бэрхшээлийг багасгах, өмчийн эрх, өмчлөх эрх, бизнесийн эрх чөлөөг хамгаалах, түүнчлэн зах зээлийн өрсөлдөөн, оюуны өмчийн эрхийг хамгаалах; бизнес эрхлэгчдэд эрх тэгш нөхцөл бүрдүүлэхийн тулд зээлийн механизм, татварын бодлого, газрын бодлогыг сайжруулах; хувийн бизнест хөрөнгө оруулалт, газар, технологийг үр дүнтэй ашиглах боломжийг олгох олон төрөлт, уян хатан зах зээлийн тогтолцоог хөгжүүлнэ. Үүний зэрэгцээ улсын эдийн засаг, хувийн хэвшил, хамтын ажиллагааны эдийн засаг, нийтийн эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалттай эдийн засаг болон бусад эдийн засгийн салбаруудын хөдөлмөрийн хуваарилалт, зохицуулалт, харилцан нөхөлтийг нягт, шинжлэх ухааны үндэслэлтэй, уян хатан байдлаар зохион байгуулж, эдийн засгийн салбар бүр боломж, давуу талаа хамгийн дээд хэмжээнд ашиглах боломж бүрдүүлнэ.
- (iv) Чанартай хөрөнгө оруулалт, өндөр технологийн үйлдвэрлэлд анхаарлаа хандуулан, гадаадын хөрөнгө оруулалтын төслүүдийг сонгон татна. Вьетнам улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа өндөр технологи, хүлэмжийн хий ялгаруулалт багатай салбарт татахыг үргэлжлүүлэн дэмжиж байна. Үүний зэрэгцээ, гадаадын шууд хөрөнгө оруулалтын салбар болон дотоодын эдийн засгийн салбарын хоорондын холбоог бэхжүүлэх; технологи дамжуулах, менежментийн ур чадвар, хүний нөөцийн сургалтын үйл явцыг үр дүнтэй хэрэгжүүлэх; гадаадын шууд хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгжүүд болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн хоорондын холбоосын гинжин хэлхээг бэхжүүлж, экосистемийг бүрдүүлнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаас гадна Вьетнам улс шууд бус хөрөнгө оруулалт, ялангуяа хөрөнгө оруулалтын санг татах ажлыг бэхжүүлэх болно.
4. XIII Их хурал болон 40 жилийн шинэчлэлийн үр дүнгийн талаар
-2021-2025 оны эдийн засгийн өсөлт жилд дунджаар 6.3% орчим хүрснээр Вьетнам бүс нутаг болон дэлхийн өндөр өсөлттэй орнуудын тоонд багтлаа. 2025 онд ДНБ 514 тэрбум ам.долларт хүрч, 2020 онтой харьцуулахад 1.47 дахин өсч, дэлхийд 32-р жагсав; нэг хүнд ногдох ДНБ 5,026 ам.долларт хүрч, дундаас дээш орлоготой орнуудын бүлэгт багтлаа.
-Өсөлтийн чанарт эерэг өөрчлөлтүүд гарч, макро эдийн засгийн тогтвортой байдал үндсэндээ хадгалагдаж, томоохон тэнцвэрүүд хангагдсан. Инфляци, улсын төсвийн алдагдал, улсын өрийн үзүүлэлтүүдийг хяналтанд авсан; худалдааны ашиг тогтвортой өндөр хэвээр хадгалагдаж, дотоодын зах зээл хүчтэй хөгжиж байна. Хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг хуваарилж, илүү үр дүнтэй ашиглаж байна; шинжлэх ухаан, технологи, инноваци, дижитал шилжилтийг хөгжлийн хөдөлгөгч хүч гэж тодорхойлсоор байна.
-Эдийн засгийн өсөлт нь нийгмийн ахиц дэвшил, тэгш байдлыг хангахтай илүү нягт уялдаж байна. Хүний хөгжлийн индекс (HDI) мэдэгдэхүйц сайжирч, 14 байраар урагшилж 0.766 оноо хүрсэнээр Вьетнам хүний хөгжлийн өндөр түвшинтэй орнуудын бүлэгт багтлаа. Ядуурлыг тогтвортой бууруулах бодлого, шийдлүүдийг “хэнийг ч орхигдуулахгүй” гэсэн үзэл санаагаар үр дүнтэй хэрэгжүүлснээр 2021 онд 4.4% байсан олон хэмжээст ядуурлын түвшин 2025 онд 1.3% болж буурлаа. Боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны хөгжилд эерэг өөрчлөлтүүд гарч, чанар сайжирав.
-Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлыг тасралтгүй бэхжүүлж, гадаад харилцаа, олон улсын интеграцийг сайжруулж, олон үсрэнгүй үр дүнд хүрлээ. Эх орноо бүтээн байгуулах, хамгаалах гэсэн хоёр стратегийг нягт, үр дүнтэй хослуулан хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлэхэд энх тайван, тогтвортой орчныг хадгалж чадлаа.
-Улс төрийн тогтолцооны бүтцийг оновчтой, цэгцтэй, хүчирхэг, чадварлаг, үр дүнтэй систем рүү чиглүүлэн өөрчлөн зохион байгуулах хувьсгал хийсэн нь үсрэнгүй үр дүнд хүрсэн. Вьетнам улс анх удаа төв болон орон нутгийн гэсэн засаг захиргааны хоёр түвшинд (аймаг, баг) зохион байгуулж, 29 мужийн түвшний засаг захиргааны нэгж, багийн түвшний засаг захиргааны нэгжийг 7,277 – аар тус тус цөөлж, сумын түвшний засаг захиргааны нэгжийг татан буулгасан. Энэхүү өөрчлөлтийг маш богино хугацаанд хэрэгжүүлж, системийн хэвийн, жигд ажиллах үндэс суурийг тавьснаар хөгжлийн замыг нээхэд хувь нэмэр оруулав.
5. Цаашид хэрэгжүүлэх гол чиглэл, үүрэг даалгаврууд
Вьетнамын Коммунист Намын XIV Их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон Улс төрийн илгэлийн төсөлд шинэ үе шатанд дараах стратегийн 3 томоохон нэвтрэлтийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатайг тодорхойлсон байна.. Үүнд:
- (i) Хөгжлийн институцийн тогтолцоонд хүчтэй нэвтрэлт хийх; төвлөрлийг сааруулж, чиг үүргийг шат шатанд шилжүүлэх, эрх мэдлийг хуваарилахыг эрчимжүүлэх; шинжлэх ухаан, технологи, инноваци, дижитал шилжилтийн салбарт томоохон ахиц гаргах; үйлдвэрлэлийн шинэ хүчин чадал, үйлдвэрлэл, бизнесийн шинэ загвар, шинэ хэлбэрийг хөгжүүлэх.
- (ii) Бүтцийн өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлж, хүний нөөцийн чанарыг дээшлүүлэхэд анхаарах; өндөр чанартай, өндөр мэргэшсэн хүний нөөцийг хөгжүүлэх, ур чадвартай боловсон хүчнийг онцгойлон үнэлэх; боловсон хүчний бодлогыг эрс шинэчилж, санаачилгатай, бүтээлч, зоригтой сэтгэж, зоригтой хэрэгжүүлдэг, хариуцлага хүлээх чадвартай, нийтийн эрх ашгийн төлөө золиослол хийх зоригтой албан хаагчдыг урамшуулах, хамгаалах.
- (iii) Нийгэм-эдийн засгийн дэд бүтэц, ялангуяа тээврийн дэд бүтэц, технологийн дэд бүтэц, эрчим хүчний дэд бүтцийг цогцоор нь төгөлдөржүүлж, хүчтэй ахиц гаргах.
Үүний зэрэгцээ дараах 6 гол зорилтот үүргийг тодорхойлсон байна. Үүнд:
- (i) Нам болон улс төрийн тогтолцоог бүх талаар нь цэвэр, хүчирхэг болгон бэхжүүлэх; Намын удирдан чиглүүлэх чадвар, тэмцэх чадавхыг дээшлүүлэх.
- (ii) Хөгжлийн институцийн тогтолцоог цогцоор нь бүрдүүлэх, ялангуяа хууль эрх зүй, механизм, бодлогын тогтолцоог боловсронгуй болгох.
- (iii) Социалист чиг баримжаатай зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх; төрийн өмчит эдийн засгийн салбарын үр ашгийг дээшлүүлэх, хувийн хэвшлийн салбарыг хөгжүүлэх; өсөлтийн шинэ загварыг бий болгох, эдийн засгийг бүтцийг дахин загварчлах, аж үйлдвэржилт, орчин үеийн шинэчлэлийг эрчимжүүлэх.
- (iv) Шинжлэх ухаан, технологи, инноваци, дижитал шилжилтийн салбарт нээлтүүдийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, орчин үеийн шинэ үйлдвэрлэлийн хүчин зүйл, үр ашигтай үйлдвэрлэлийн шинэ арга барилыг хөгжүүлэх суурийг бүрдүүлэх.
- (v) Хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх; соёлыг жинхэнэ утгаараа дотоод нөөц, хөгжлийн хүчирхэг хөдөлгөгч хүчин болгон төлөвшүүлж, улс орны хурдтай бөгөөд тогтвортой хөгжлийг хангах.
- (vi) Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдал, гадаад харилцааг бэхжүүлэх. Хувьсгалт, журамт, элит, орчин үеийн Ардын арми, Нийгмийн аюулгүй байдлыг хангах хүчнийг байгуулах; гадаад бодлогын цогц стратегийг шинэ, өндөр түвшинд хэрэгжүүлэхийг эрчимжүүлэх.
Эдгээр нь Вьетнамын Коммунист намын XIV Их хурлын гол агуулга болно.
Эх сурвалж: Монгол Улсад суугаа БНСВУ-ын Элчин сайдын яам
Улаанбаатар