Финланд улс Оттавагийн Конвенцоос гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХЕЛЬСИНКИ, 2026 оны нэгдүгээр сарын 11 /Yle/. Явган цэргийн эсрэг мина хэрэглэх, үйлдвэрлэх, шилжүүлэн өгөх, түүний нөөцийг бүрдүүлэхийг хориглох тухай НҮБ-ын Конвенцоос (Оттавагийн Конвенц) Финланд улс албан ёсоор гарлаа. Уг шийдвэр нэгдүгээр сарын 10-ны бямба гаргаас буюу Конвенцод нэгдсэн бусад улс, НҮБ-д албан ёсоор мэдэгдсэнээс хойш хагас жилийн дараа хэрэгжиж эхэлж байна.
Оттавагийн Конвенцоос гаргах шийдвэрийг Финландын парламент 2025 оны зургаадугаар сарын 19-нд баталсан юм. Харин нэг сарын дараа конвенцоос гарах албан ёсны үйл явц эхэлжээ.
Финландын эрх баригчид уг конвенцоос гарах шийдвэрээ дэлхий дахины аюулгүй байдлын нөхцөл муудсантай холбон тайлбарлажээ. “Бодит байдал дээр газрын минаг хайр найргүй хэрэглэдэг Орос хэмээх манай хөрш улс Оттавагийн Конвенцод нэгдээгүй” хэмээн Финландын Ерөнхийлөгч Александр Стубб 2025 оны зургаадугаар сард мэдэгдэж байв.
Үүнээс өмнө Оттавагийн Конвенцоос гарахыг Эстони, Латви, Литва, Польшийн парламентууд мөн дэмжсэн бөгөөд тэд ч бас Оростой хөрш оршдог гэдгээ үндэслэл болгосон юм. Харин Литва улс 2025 оны 12 дугаар сард уг конвенцоос албан ёсоор гарчээ.
Улаанбаатар