СЭЛЭНГЭ: Цас орж, зарим газраар цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-01-10 19:53:40

Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ихэнх сумын нутгаар маргааш цас орж шууран, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхаарууллаа.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ихэнх сумдын нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.

 

Шөнөдөө Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -26-31 градус, өдөртөө -14-19 градус, шөнөдөө -21-26 хүйтэн, өдөртөө -8-13 градус хүйтэн байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө  ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -22-24 градус, өдөртөө -13-15 градус хүйтэн байна.


1 дүгээр сарын 12-16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, 14,15-нд нутгийн хойд болон зүүн хэсгээр бага зэргийн цас орно.

 

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -32-37 градус, өдөртөө -19-24 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө -22-27 градус, өдөртөө -13-18 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ