ТӨВ: Соёл, урлагийн байгууллагуудын төлөөлөл тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-11 22:05:03

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Соёл урлаг, аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтыг нэгтгэн хэлэлцэх зорилгоор “Соёл урлаг, аялал жуулчлал-2026” зөвлөлдөх уулзалт Төв аймагт болж байна.


Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл, урлагийн газар болон орон нутгийн захиргааны байгууллагуудаас 300 орчим хүн оролцож байна.


Зөвлөлдөх уулзалтын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, төрийн нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат нарын албаны бусад хүмүүс аймгийн Соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй санал солилцлоо.


Энэ үеэр сумдын мэргэжилтнүүд үг хэлэхдээ, соёлын төвөөс аялал жуулчлалын мэдээлэл авч нэмэлтээр олон ажил хийж байгаа, цөөн хүнд ажлын ачааллыг нэмэгдүүлсээр байгаа хэдий ч цалин хангамж нэмэгдэхгүй байгаа талаар хэлж, шат шатандаа хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэхийг хүсэв.


Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Энэ удаад нөхцөл байдлаа танилцуулж, цаашид соёл урлаг, аялал жуулчлалын тал дээр хийх боломжтой ажлуудын саналыг өглөө. Мөн үндэсний археологи, угсаатны музейн явц, Спортын ордон, аймгийн музейн барилгын асуудал зэргийг уламжилсан гэв. 




Холбоотой мэдээ