УВС: Улаангом сумын хүн амын тоо 34734 болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-01-09 16:45:16

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Улаангом сумын нийт хүн амын тоо 34734 болсон байна.

 

Үүнээс 13718 нь 18 хүртэлх насны хүүхэд, 2770 нь 55-аас дээш насны эрэгтэй, 1248 нь 60-аас дээш насны эмэгтэйчүүд байна. Нийт ахмадын тоо 4018 байна.

 

Аймгийн төвийн нийт өрхийн тоо 9387 бүртгэгджээ.

 

Улаангом сумын нийт хүн амын ердийн цэвэр өсөлт 2023 онд 1393, 2024 онд 1287, 2025 онд 1194 байна.

Холбоотой мэдээ