ӨНӨӨДӨР: "Монголын сайхан бичигтэн-2025" шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал-
10:00 цагт: Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооноос шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлого, чиглэлийн хэрэгжилтийн явц, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, бодлогын дэмжлэгийн талаар шинжлэх ухааны салбарын төлөөллийн мэдээлэл сонсох, санал солилцох уулзалт Төрийн ордны “Их засаг” танхимд болно.
10:00 цагт: МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдаанд шалгарсан шилдэг бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд гарна.
10:00 цагт: Эдийн засаг, хөгжлийн яамны “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа тус яамны байрны 1 дүгээр давхарт болно.
11:00 цагт: Мал эмнэлгийн салбарын тайван жагсаал Д.Сүхбаатарын талбайд болно.
12:00 цагт: МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны Эмэгтэй улирлын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол М Банк арена "Ball room"-д болно.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Үзэсгэлэн:
-Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн HUE Art Gallery-д нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн нэгдүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.
-“2026 өвлийн үзэсгэлэн” нэгдүгээр сарын 23-ныг хүртэл Монголын театрын музейд гарна.
-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-БНСУ-ын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд Монгол, Солонгос орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
-Завхан аймгийн 24 суманд соёлын өвийг таниулах аян 2 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Улаанбаатар